2009 онд Хэнийг Ерөнхийлөгчөөрөө сонгох вэ?

Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна

Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна
Xandivaa xaramgui xairaltsgaa humuusee!

2009/04/17

2009 онд Н.Энхбаяр, 2013 онд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болох уу?



Тун саяхан л чоно хонь мэт хоорондоо алалцах нь холгүй байсан хоёр эрхэм гар гараасаа хөтлөлцөн нэг нь ерөнхийлөгчөөр улирахаар нөгөө нь ерөнхий менежереер нь ажиллаж байгаа нь олныг гайхшруулаад байгаа. Эл хоёр эрхэм их л юм болж байж хоорондоо эвлэрцгээсэн байна. “Таны байх ёстой газар бол шорон” гэж аймшиггүйгээр олны өмнө Ерөнхийлөгчийг занаж, авгай хүүхдийг нь айлгаж явсан цөс ихт У.Хүрэлсүхийг Н.Энхбаяр орон шоронд оруулна шүү гэж айлгасан ч огт айхгүй байсан тул “Миний дараагийн, ирээдүйн Ерөнхийлөгч бол чи шүү дээ, Хүрлээ! Миний үе угаасаа удахгүй дуусна. Даргынхаа үгэнд ор, дөрөвхөн жил хүлээчих л дээ!” гэж байж нэг буулгаж авчээ. Эвлэрсэн хойноо жанжны талбайд сонгуулийнхаа нээлтийн үеэр дэмжигчдээрээ хүрээлүүлээд алхаж явахдаа “Ерөнхийлөгч хүн гараараа ингэж ард түмэнтэйгээ мэндчилдэг юм шүү дээ” гэж хүртэл зааж өгч байсан гэж байгаа юм. Харин Хүрлээгийн Зүүний хүчний холбооны залуусын яриагаар бол Хүрлээ Ерөнхийлөгчийг өмнөө сөгдүүлэхээр “Сөгд!” гэж дарамтлан байж эвлэрсэн гэх юм билээ. Сонин санагдаж байгаа биз, Хүрлээгийн өмнө Ерөнхийлөгч сөгдөж байна гэхээр.

1 комментарий:

ACiS Tech Founder комментирует...
Этот комментарий был удален администратором блога.

Тогтмол уншигчид

Блогийн архив

"Бор шувуу" бичил сонины хаяг

Моя фотография
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай Төрийн ордон, Mongolia
Цахим шуудан: bor_shuvuu@yahoo.com, Цахим хуудас: www.borshuvuu.blogspot.com, www.borshuvuu.wordpress.com