2009 онд Хэнийг Ерөнхийлөгчөөрөө сонгох вэ?

Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна

Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна
Xandivaa xaramgui xairaltsgaa humuusee!

2009/04/17

Сонгууль ч болох дөхөв, “Бор шувуу” сонин ч мэндлэв

Улс төрийн шуурхай мэдээллийн бичил сониныхоо анхны туршилтын дугаарыг Таны гарт хүргэж байгаадаа бид баяртай байна. Энэ бичил сонин нь өөрийн бие, хэмжээг жижиг гэж гололгүйгээр уншигч Тантай урт удаан хугацаанд нөхөрлөж, болж бүтэхгүй байгаа ёс бус зүйлсийн талаарх чимээг маш шуурхай, шударга үнэнчээр хүргэж байх зорилго өмнөө тавьсан юм. Дараа дараагийн дугааруудаас сонины хуудас нэмэгдэж, агуулга чанар ч өргөжин сайжрах болно. Үүнд уншигч Таны чин сэтгэлийн оролцоо чухал байна. Эхний ээлжинд Та манай bor_shuvuu@yahoo.com цахим хаягийг яахуу мессенжертээ суулгааарай. Мөн гар дээрээ авч уншиж чадаагүй бол WWW.BORSHUVUU.BLOGSPOT.COM хаягаар орж уншиж, санал сэтгэгдэл, мэдээллээ үлдээгээрэй. Мөн уншсан сониноо уншаагүй нэгэндээ дамжуулж өгч байгаарай. Баярлалаа. Таныг хүндэтгэсэн Д.Гүррагчаа

2009 онд Н.Энхбаяр, 2013 онд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болох уу?



Тун саяхан л чоно хонь мэт хоорондоо алалцах нь холгүй байсан хоёр эрхэм гар гараасаа хөтлөлцөн нэг нь ерөнхийлөгчөөр улирахаар нөгөө нь ерөнхий менежереер нь ажиллаж байгаа нь олныг гайхшруулаад байгаа. Эл хоёр эрхэм их л юм болж байж хоорондоо эвлэрцгээсэн байна. “Таны байх ёстой газар бол шорон” гэж аймшиггүйгээр олны өмнө Ерөнхийлөгчийг занаж, авгай хүүхдийг нь айлгаж явсан цөс ихт У.Хүрэлсүхийг Н.Энхбаяр орон шоронд оруулна шүү гэж айлгасан ч огт айхгүй байсан тул “Миний дараагийн, ирээдүйн Ерөнхийлөгч бол чи шүү дээ, Хүрлээ! Миний үе угаасаа удахгүй дуусна. Даргынхаа үгэнд ор, дөрөвхөн жил хүлээчих л дээ!” гэж байж нэг буулгаж авчээ. Эвлэрсэн хойноо жанжны талбайд сонгуулийнхаа нээлтийн үеэр дэмжигчдээрээ хүрээлүүлээд алхаж явахдаа “Ерөнхийлөгч хүн гараараа ингэж ард түмэнтэйгээ мэндчилдэг юм шүү дээ” гэж хүртэл зааж өгч байсан гэж байгаа юм. Харин Хүрлээгийн Зүүний хүчний холбооны залуусын яриагаар бол Хүрлээ Ерөнхийлөгчийг өмнөө сөгдүүлэхээр “Сөгд!” гэж дарамтлан байж эвлэрсэн гэх юм билээ. Сонин санагдаж байгаа биз, Хүрлээгийн өмнө Ерөнхийлөгч сөгдөж байна гэхээр.

Иргэн Та Ерөнхийлөгчтэйгөө шууд утсаар харилцахыг хүсвэл

Хэрэв Та улсынхаа Ерөнхийлөгчтэйгээ шууд харилцахыг хүсэж байвал доорхи хаягаар хандаж болох юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч:
Утас: (976)-11-263240
Факс: (976)-11-329281 И-мэйл: president@president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар:
Утас: (976)-11-261273 Факс: (976)-11-321273
И-мэйл: office@president.mn
Захидал, харилцааны асуудлаар: post@president.mn
Харин иргэн Та МУ-ын Ерөнхийлөгч, түүний зөвлөхүүдтэй шууд харилцахыг хүсвэл доорх гар утасруу нь шууд залгаад яриарай
Н.Энхбаяр 9911-2199, 9911-6271
С.Баяр 9911-7698, 9911-6596
Ерөнхийлөгчийн зөвлөх
Я.Долгоржав 99119173, 92002286
Б.Намхайжанцан 99119175, 92003992
Л.Лхагваа 99112946, 92006150
З.Түмэнжаргал 9911-7231,9200-7231
Я.Төмөрбаатар 9191-7452, 92007452
Харин Та иргэн Г.Арслан надтай харилцахыг хүсвэл: shifmn@yahoo.com, arslan-lion.blogspot.com; arslan-mongolei.blog.de; arslan59.bblog.mn
Утас: 9984-6321,5005-1959

Шинэхэн “Хэвлэлийн төлөөлөгч” аймаар муу Ёрын бор шувуу нисгэв


Нам дотроо л дарга нарын заавраар больхи жижиг “бор шувуу” нисгэж байснаас өөр гавъяагүй бялдууч энэ залуу МАХН-ын У.Барсболд, У.Хүрэлсүх, АН-ын Д.Батбаяр гурвын дунд ээлжлэн чирэгдэн амь зууж ирсэнээр Солонгосын олон ангит “Эхнэрийн урхи” киноны Шин Эригийн аргыг хэрэглэн, рекэтлэн байж зөвлөх статустайгаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр очсон гэдэг. Өмнөх төлөөлөгч багшийн ажилтай, номхон гэнэнхэн Д.Болд-Эрдэнийг Ерөнхийлөгчийн чуулган дээр хэлэх гэж байсан үгийг хэвлэлд алдсан гэх хэргээр ажлаас нь хусуулахдаа мөн л Шин Эригийн аргыг хэрэглэсэн гэдэг. Д.Болд-Эрдэнэ ч гэж Болд-Эрдэнэ. Өрөөгөө онгорхой орхиод л гарч л байдаг.
Сонгуулийн нээлтийн өмнө Ерөнхийлөгч төрийн нарийн бичгийн дарга нар зэрэг албаны хүмүүсийг дагуулан бие нь муу байгаа хадам эхийгээ эргэхээр Хятад улс руу яваад ирэхэд “ Ерөнхийлөгч буудуулав”, “Ерөнхийлөгчийн бие муу байна” гэх бор шувуу ниссэн. Энэ аймаар муу ёрын мессежийг мань Хэвлэлийн төлөөлөгч Я. Төмөрбаатар өөрөө зохиожээ. Яг л Ерөнхийлөгчийг унагахыг, үхүүлэхийг хүссэн мэт. Энэ тэнэг бор шувууг өөрөө нисгэчихээд “Ардын эрх” зэрэг сонинуудыг буруутган сөрөг хүчний АН-ыг энэ увайгүй хар пи араа зогсоо, шударга өрсөлдөе гээд У.Хүрлээгийн бөөрөнд наалдчихсан хэвлэлийн хурал зарлаад сууж байх юм. Үүнийгээ мань эр лаг мундаг пи ар хийчихлээ гэж сайрхан ярьж явсан байгаа юм. Ерөнхийлөгч Бээжин нисэнгүүт “Ардын эрх”-ийнхэн тодруулга авахаар түүний эзэмшдэг 91917452, 99081562, 260193 дугааруудруу залгасан ч утсаа салгаад авахгүй байсан мөртлөө ийнхүү хэвлэлийнхнийг гүтгэсэнд сэтгүүлчид түүнд ихэд эгдүүцжээ. Хэвлэл мэдэхгүй хүнээр хэвлэлийн төлөөлөгчөө хийлгэж байгаа Ерөнхийлөгч маань хүний эрхэнд байгаа мэт л харагдах юм даа. Хүссэн хүсээгүй ч У.Хүрэлсүхийн шахаасаар энэ мэт өөрийг нь унагах зорилготой, мэдлэг боловсролгүй нөхдөөр хүрээлүүлжээ. Өөрийгөө1989 онд Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуулийг Олон нийттэй харилцах урлагийн чиглэлээр төгссөн , улс төр судлаач, доктор (ph.D) гэж ярих түүнийг Монголын туршлагатай анхны ахмад Пи Арчин “Боролдой” Мягмар гуай “Энэ ажил хойш татсан нөхрийн хар пиар хийнэ гэж юу байхав дээ. Хар ч биш цагаан ч биш ногоон л пи ар л санаанд нь буудаг байлгүй дээ. Муу “Зелёный сопляк чинь” /ногоон нусан буу, нусхай/ гэж ундууцан хатуу үг амнаасаа унагажээ.

Д.Арвиныг айлгасан мэдээ
УИХ-ын гишүүн Д.Арвинг Ерөнхийлөгч Н.Энхбаяраас урваагүй маш цөөн хүмүүсийн нэг гэдгийг бид мэддэг. Саяхан Хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатарын нисгэсэн “Ерөнхийлөгч буудуулав” гэсэн мэдээг сонсоод эрхэм гишүүний маань нүд эрээлжлээд унах дөхсөн байв. Удалгүй түүнээс ч дор “Ерөнхийлөгчийн ээжийн бие муу тул бээжин нисэв” гэсэн мэдээг сонссон гишүүний зүрх хаагдах шахаж сандаргажээ. Сандарсан Д.Арвин Бээжингийн билет яаралтай захиалах гэж байтал Ерөнхийлөгчийн төрсөн ээж бус хадам ээж нь өвдсөн тухай мэдээд арай гэж тайвширсан байна.

Ерөнхийлөгчийн удам судрын талаар бичсэн сэтгүүлч ор сураггүй болов


2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу Н.Энхбаярын хаанчлал ид хүчээ авч байсан үед бас ч гэж цөөнгүй сонинууд түүнтэй тэрсэлддэг байж. Удалгүй тэдгээр эсэргүү сонинууд ар араасаа хаагдаж, үлдсэн хэд нь нэг мөр амаа бариулцгаасан. Тухайн үед “Хувийн амьдрал” гэдэг сонинд чөлөөт сэтгүүлч Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн удам судрын талаар ноцтой мэдээлэл нийтлүүлснийхээ дараагаар ор сураггүй алга болсон юм. Тухайн мэдээлэл нь хэр үндэслэлтэй байсныг нь сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Н.Энхбаярын төрсөн аавынх нь тухай мэдээлэл байсан юм. Төрсөн эцэг нь гэх тэр хөгшин Хэнтийд ч билүү, Багануурт тэр, амьд сэрүүн байгаа тухай мэдээлж байсан юм. Тэр материалыг бичсэнийхээ дараагаар л Хүрэлбаатар сэтгүүлч ор сураггүй алга болсон. Түүний араас хэн ч нэхэж санаа тависангүй өдий хүрсэн юм. Хүрэлбаатар нь МСДН-ын анхны идэвхитэй гишүүдийн нэг, манай чадварлаг чөлөөт сэтгүүлчдийн нэг байсан юм.

Г.Батхүүгийн хандив

Ерөнхийлөгчтэй тохиролцсоны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд сайн дураараа “өгөөш” болох гэж байсан УИХ-ын гишүүн Г.Батхүү өөрийн намын нэр дэвшигчид хандиваа өгснийхөө дараахан МАХН-аас нэр дэвшигч дээр очин Ц.Элбэгдоржид өгснөөсөө арав дахин илүү мөнгө хандивласан байна. 2005 оны сонгуулиар энэ эрхэм М.Энхсайханд 20 сая, Н.Энхбаярт 100 сая төгрөг хандивлаж байсныг нь Баабар гуай нийтэд ил зарласан билээ. Энхбаяр Батхүү хоёр хөрөнгө мөнгөөр холбогдсон эртний андууд аж.

Д.Тэрбишдагвын үгийг Ерөнхийлөгчийн штабынхан тоосонгүй

Хямралтай үед хямд сонгууль хийнэ гэж байсан МАХН нэр дэвшигчийнхээ сурталчилгааг майн баяраас дутахгүй сүртэйгээр эхлүүлсэн бол АН-хан мөнгөгүйгээсээ болсон уу юутай ч даруухан ёсолж эхлүүлэв.
“Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн, Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн хувиар сурталчилгаагаа хийж байна. Манай хүн Ард түмний Ерөнхийлөгч гэсэн сурталчилгааны уриа сонгосон байтал иргэдтэй гар барих төдий л ойртож байгаа нь буруу. Элбэгдорж шиг ард иргэдтэйгээ амь нэгтэй юм шиг дунд нь орж нэр дэвшигчийн хувиар явж сурталчилгаа хийх ёстой гэж Д.Тэрбишдагва гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын дарга нарыг ятгаад дийлсэнгүй. Штабынхан нь манай нэр дэвшигч чинь ерөнхийлөгч хүн шүү дээ, бараг тэнгэрийн амьтан юм чинь тэгэж болохгүй гэж гүрийсэн байна.

Ху намын сэтгэгдэлчид

Сүүлийн үед “Сэтгэгдэлчин” гэж нэгэн шинэ мэргэжил бий болоод буй. Тэд голдуу МАХН-ын татаасаар төрийн албанд ажиллаж байгаа “ажилгүйчүүд” бөгөөд хийх ажилгүй тул дарга нарынхаа даалгавраар интэрнетэд суун сонины материалуудын доор Ардчиллын ололт, түүний удирдагчдыг “хятад, хужаагийн шээс”-ээр дуудаж, гутаасан сэтгэгдэл бичин хуял тачаалаа дарж суудаг улс. Хувьсгалт нам сонгуулийн үеэр ажилгүй бэлтгэгдсэн хэдэн залуусыг интернет кафенуудаар байршуулж суулгасан ч Ерөнхий менежер С.Баярын штабд тушаасан “Хямралтай үед мөнгө хэмнэх тухай” зарлигаас болж тэдгээр залуус нь Элбэгээгийн талынхныг дийлэхгүй байна гэж шалтаглан мөнгөө чамлан өөрийн нэр дэвшигчийг эсрэгээр гутаах болсон байна.


Гишүүнээ цалингаа хандивлаач

Гишүүнээ цалингаа хандивлаач
Хэрэв Танд мөнгөний хэрэг гарвал өөрийн тойргоос гарсан гишүүндээ хандан “Хашаандаа барьж буй шавар байшингаа дуусгах гэсэн мөнгө хэрэгтэй байна, цалингаа хандивлаач гэвэл ямарч гишүүн татгалзахгүй шууд бүх цалингаа өгчихдөг болсон моод гараад байгаа гэнэ шүү.

Уг нь Бат-Үүл гарсан бол саналаа өгөх л байсан юм...


-гэж ярих хүмүүс олширсоор байгаа бөгөөд интернет дэх сэтгэгдлүүдэд энэ үг их харагдах болов. Энэ “бор шувуу” нь Ц.Элбэгдоржийн саналаас багагүй чангаана гэсэн тооцоотойгоор хийгдэж буй МАХН-ын мессэжүүдийн нэг аж.

Сонголтгүй сонгууль

Сонголтгүй сонгууль
"Сонго + уйл = сонгууль" үнэн ч юм шиг. Ерөнхийлөгчийн сонгууль аа гэж... Ёстой санал өгөхөөс ч бөөлжис цутгамаар юм болох нь шиг байна даа. Миний хувьд бол ямар ч сонголтгүй сонгууль. "Хамар, Хүзүү" хоёрын алинд нь ч саналаа өгмөөргүй байдаг, гэтэл надад энэ улсын иргэн хүний хувьд, улс орныхоо эзэн нь болохоо нотлох, батлах эрхэм үүрэг болох нэг ширхэг саналын эрх байгаад байдаг... Ёстой яалтай билээ дээ. Яахав, санал өгөхгүй байж болох ч намайг энэ улсын хэнбугайтай ч эрх тэгш болохыг баталсан ганцхан ширхэг санал-боломжоо ашиглахгүй хаячихмааргүй байдаг... Хүн гэдэг чинь цагтаа тулахаар жаран чавганц яг барианаас гараад уралдвал бас ядаж эхэнд явааг нь ч юм уу дэмждэг бололтой дог шүү. Үгүй ядаж хойд айлын харамч хар эмгэн битгий түрүүлчихээсэй гэсэндээ хажуугийн эмгэн рүү уухай хашгирна... Харин би одоо "Хамарбаатарын их сүлжээ"-нд дахин дарамтлуулахгүйн тулд "Хүзүүмааг" л сонгох нь шиг байна аа даа... ээ хөөрхий минь гэж....
Дөлгөөхөн http://dulguuhun.blog.banjig.net

Н.Энхбаяр бол энэ үеийнхэн дотроо тасарсан гоц ухаантай хүн юм

Н.Энхбаяр бол энэ үеийнхэн дотроо тасарсан гоц ухаантай хүн юм
Тийм учраас түүний улс төрийн тоглолт хаана ч хүрч чадаж байна. Монгол түмэндээ хэрэгтэй л зүйл хийгээсэй, хэлүүлэх яахав дээ эцсийн дүнг цаг хугацаа л тавьдаг. Цэдэнбал гуайг яаж доромжилж бас зовоолоо, гэтэл одоо бодоход тэр хүн агуу хүн байжээ. гэж бодогддог. Ерөнхийлөгч маань тийм л агуу байгаасай. Ард түмнийхээ эцэг нь байгаасай. Ерөнхийлөгчид амжилтхүсье. Цөөхөн биднийг хагалан бутаргах, хов холуур өнгөрөөсэй. Залуусаа сайн дэмжээрэй.

Ё.Отгонбаяр “Муусайн гуйлгачин сонинуудыг дарамтлаад өг” гэжээ

МАХН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны Ажлын хэсгийг ахалж байгаа Ё.Отгонбаяр сүүлийн үед давгүй PR-чингаар тодроод хөөрцөглөж өгч байгаа аж. МАХН-аас хэдэн цаас авахаар очсон сонинуудыг ёстой нэг дарамталж өгч байгаа ажээ. Тэрбээр “Манай даргыг муулах сонин цөөхөн. Манай дарга бүгдийг нь өөртөө авчихсан. Үлдсэн наад гуйлгачин сонинуудаа том дуугарах тусам нь мөнгө өгөхгүй дарамтлаад байгаарай. Наад лаларуудаасаа юунд нь айдаг юм” гэж томорч тохуурхан өөртөө дайсан хурааж суугаа энэ.
Ё.Отгонбаяр “Муусайн гуйлгачин сонинуудыг дарамтлаад өг” гэжээ

Х.Баттулга сониноо хаана

УИХ-ын гишүүн Х.Баттулга шинэхэн хэвлэлийн магнатаар тодроод байсан ч санхүүгийн бэрхшээлээс болж өөрийн мэдлийн “Ардчилал”, “Монголын мэдээ” сониныхоо аль нэгийг нь энэ ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд хаахаар болсон байна.

"Сvхбаатарын зам" нэгдлийн малчин Д.Батмөнх буюу Д.Бат-Эрдэнийг хэн оролдоод байна вэ?

Нийслэлийн Авто замын газрын даргын талаар нэрээ сольсон, малчин байсан өөр хүний нэрээр хуурамч дипломтой болон дарга болж улсын мөнгө идсэнийг АТГ шалгаж буй. Энэ бүхнийг хийж буй хүн нь хорчин улстөрч биш ердөөсөө салсан эхнэрийнх хийж буй ажил гэнэ. Мань эр эхнэрээ мөнгөө дуустал намайг гүтгэнэ л биз гээд хээв нэг тайван сууж байна лээ.

С.Баяр Н.Энхбаярыг ялагдуулахыг хүсч байна

Санхүүгийн хямралтай холбон бүхнийг хэмнэх тухай ярих болсон Ерөнхий сайд маань намын сонгуулийн штабын төсөвийг хэмх танаж байгаад штабынхан ихээхэн эгдүүцэж С.Баяр Н.Энхбаярыг унагахыг хүсч байна уу даа хэмээн хардацгаах болж, дээш хошуу өргөх гэдэг болжээ. Телевизүүдэд өгөх мөнгийг нь хүртэл танаж, даруухан бай, даруухан сурталчилгаа хий гэж тушаахад Н.Энхбаярын пиарчид нь дургүй байгаа ажээ. Мөн сонинуудыг худалдаж авахад төсөвлөсөн 700 сая төгрөгийг 70 сая болгож танаснаас хойш сониныхонтой штабынхан муудалцаж хүнд байдалд ороод байгаа гэнэ.

Үнэгт үүцээ хадгалуулав

Õîòûí ºì÷èéí ãàçðûí äàðãà Ì.Ãàíáààòàð ãýæ ñýðãýëýí õ¿¿ áèé. Òºðºõººñºº ë òºðèéí ºì÷èéã ýçýãíýõ çàÿàòàé íýãýí ãýëòýé. ͪÕÃ-ûí äàðãà áàéõäàà Íèéñëýëèéí ºì÷èéí îëîí îáüåêòèéã ººðèéí íýð äýýð øèëæ¿¿ëæ õººðõºí õýë àì òàòàë÷èõäàã áàéñàí ìàíü õ¿íèéã “Õîò ÷îíîíä õîòòîé õîíèî õàäãàëóóëàâ” ãýæ ø¿¿ìæèëæ áàéëàà. Ãýòýë Ìîãîé ãóðàâ òàñðàâ÷ ã¿ðâýëèéí äàéòàé ãýäýã øèã Ì.Ãàíáààòàðò õîòûí äàðãà ̺íõáàÿð íèéñëýëèéí ºì÷ áîëîõ õóó÷èí Óëààíáààòàð áàíêíû ºíäºð öýíõýð áàéøèíã õàðèóöàõ “Óëààíáààòàð áèçíåñ õºãæëèéí òºâ” ÕÕÊ-èéí çàõèðàëààð òîìèëîí àæëûí áàéð ãàðãàæ ºãñºí áàéíà. Îäîî Ì.Ãàíáààòàðûã õîòûí êàðüåðèñò çàëóó÷óóä “Õîò ¿íýãýíä ¿¿öýý õàäãàëóóëëàà” ãýæ ¸æëîõ áîëñîí áàéíà.

Хонхэрэйдийн Б.Энхбатын сүүлчийн хүсэлтийг дамжуулсангүй

2004-2006 оны үед Ерөнхийлөгч Н.Энхбаярт шадарлаж, бүр Орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж явсан зохиолч, сэтгүүлч, үндсэрхэг “Хөх монгол” бүлгэмийн тэргүүний албыг хашиж яваад хожим гэмт хэрэгтэн болсон Хонхэрэйдийн Б.Энхбатын Н.Энхбаяр анддаа хандсан сүүлчийн хүсэлтийг нь Ерөнхийлөгчийн туслах, зөвлөхүүд дамжуулаагүй гэнэ шүү.

Сэтгүүлч Дагиймаа гишүүний өрөөнд


Авьяаслаг сэтгүүлч, оны шилдэг ТВ5-ын Дагиймаа үе үе зарим гишүүний өрөөнд орохоороо гарахаа мэддэггүй их уддаг. Өдгөө сэтгүүлч маань энэ гишүүний өрөөнд орохоороо гарахаа мэдэхээ больсон гэнэ шүү.

АН-ынхан гар утсаараа ч ярьж чадахгүй байна

АН-хан гэж хөл толгойгүй улс бий. Одоог хүртэл штаб нь ч хаана байрлаад байгаа нь мэдэгдэхгүй хэдэн улс дарга нарынхаа араас хөөцөлдсөөр явна. Төв байранд нь юу юугаа ч үл мэдэх Жамбалсүрэн зэрэг хэдэн годгор залуусаас өөр хүн үгүй. Дарга нар нь намынхаа байранд огт үзэгдэхгүй, хоорондоо ч утсаар ч ярьж чадахаа больсон гэлцэнэ. Намын байрных нь ханаь таазанд нь тагнуулынхны тавьсан микрофон, гар утсыг нь тогтмол чагнадаг болохоор баар саванд шивнэн ярилцаж ажил хэргээ явуулцгааж байгаа гэнэ.

Н.Энхбаяр Архангайд, Ц.Элбэгдорж Хэнтийд бороо оруулав

Товчхондоо эл хоёр нэр дэвшигчийн хэн нь олон газар бороо оруулсан нь ялах магадлал өндөр байгаа ажээ. Одогоор Н.Энхбаяр Архангайн Чулуут суманд шөнөжин бороо оруулж нутгийн ардыг баярлуулсан бол Ц.Элбэгдорж Хэнтийд бараг аадар оруулж Хэнтийчүүдийн магнайг тэнийлгэсэн байна. Н.Энхбаярыг даган Архангай ороод ирсэн улс эл байгалийн үзэгдлийг манай ерөнхийлөгчийн шашны эрдэм, хувилгаан увидастай холбон шагширцгаасаар ирсэн бөгөөд Чулуут суманд барагтай бол хур буудаггүй газар гэж ярьцгаасан байна. Мөн Ус цаг уурын газартай нягт хамтран ажиллаж цаг агаарын урьдчилсан дүнг тогтмол хянаж байхаар тохиролцсон бөгөөд үүл буудах аргыг ч судлаж үзэхээр болсон байна. Харин өрсөлдөгч нэр дэвшигчийн очсон газар оронд аль болох хур буухгүй байх, салхи шуурга болж байшингийн дээвэр нурах зэргээр байгалийн онц үзэгдэлүүд гарч байх, түүнийг нь ОНХМХ-ээр мэдээлэх тал дээр анхаарч ажиллахаар болсон гэнэ шүү.

Аварга том Энхбаяр давжаа бага Элбэгдорж

Ñîíãóóëü áîëîõîîð ë Í.Ýíõáàÿðûí ºðñºëäºã÷èä áîëîí ýñýðã¿¿öýã÷èä íü õÿòàä, õÿòàäûí ýðëèéç¿¿ä áîëæ õóâèðäàã. Ýëáýãäîðæèéí õóâüä ìýäýýæ Øèíæààíààñ èðñýí ëóóõààíû õ¿¿õýä áîëîõ íü òîäîðõîé áàéíà. Çàõ÷èí ÿñòàí áîëæ òºðñíººðºº Ýëáýãäîðæ èéí àä ¿çýãäýæ Í.Ýíõáàÿð áîëîõîîð æèíõýíý “õàëõ” ìîíãîëîîðîî áàõàðõàíà. Í.Ýíõáàÿðûí Ïè Àðûã õèéæ áóé “Áîðîëäîé” Ìÿãìàð ãóàé øàð äýýëòýé õî¸ð íýð äýâøèã÷èéã õàìò çîãñîîãîîä òîì æèæãýýð íü õàðüöóóëæ õàðóóëñàí ïëàêàò áýëäýýä Èõ òýíãýðò ÿâæ áàéñàí áîë ºíººäºð á¿õ õýâëýë¿¿äýýð òýð çóðàã íü ãàð÷ ýõëýâ. Òîìäñîí óðò øàð äýýëòýé äàâæàà ýëáýãýý, ýðëèéç õàéíàã øèã Òîì áèåòýé Ýíõáàÿðûí äýýð ìîðüäîæ ãàð÷ äèéëýõ áîëîâ óó?

Эхэллээ!!!


Сэтгүүлч, хэвлэлийн ажиглагч Д.Цэрэнжав Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны ажиглалтаа энэ бичлэгээр эхлүүлжээ.
Д.Цэрэнжав: Өнөө өглөө TV9 телевиз Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн намтрыг зураг хөрөгтэйгээр дэлгэцэн дээр гаргаад тод сайхан уншиж өглөө.
Хоёр намтрын нэг нэг мөр шууд нүдэнд тусах нь тэр.
-Н.Энхбаяр: Яс үндэс - халх
-Ц.Элбэгдорж: Яс үндэс - захчин
Эхэллээ дээ!

Ч.ЭНХЭЭ: Н.Энхбаяр долдугаар сарын 1-ны асуудлыг хуулийн дагуу шийдэж чадсан

-Та дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Энхбаярыг дэмжих хөдөлгөөн байгуулсан. Дахин байгуулах болсны шалтгаан юу вэ?
-Намын гишүүн бус хүмүүс сайн дураараа нэгдэж Н.Энхбаярыгулстөрч, туршлагатай удирдагчийнх нь хувьд дэмжиж байлаа. Тухайн үед эл үйл ажиллагаа олон нийтэд нэлээд үнэлэгдсэн юм. Хөдөлгөөний санхүүжилтийн асуудлыг өөрсдийнхөө боломжоор шийдвэрлэнэ. Бусдаас мөнгө төгрөг шаардахгүй. Н.Энхбаярын сонгуульд зориулсан хандив өргөх хүнийг МАХН-ын байр руу явуулна. Хөдөлгөөнд зориулж хандив өргөсөн тохиолдолд сурталчилгаанд зориулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ санхүүгийн асуудлаа өөрсдөө болгоод явна.
-АН Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох тухай сурталчилж байна. Таны хувьд ардчилсан ерөнхийлөгч гэж хэн бэ?
-Миний хувьд ардчилсан хүчнүүдийн ардчиллыг хувьчлаад байгаа асуудлыг таашаадаггүй. МАХН хуучин хэвээрээ гэсэн 1990-ээд оны үзэл баримтлал ардчилсан хүчнийхэнд одоо ч байдаг. Би МАХН-ыг шинэчлэгдсэн, ардчилсан үзэл баримтлалтай нам гэж боддог. Н.Энхбаярыг ч ялгаагүй ардчилсан үзэлтэй ардчилсан Ерөнхийлөгч гэж дүгнэдэг, хүлээн зөвшөөрдөг.
-Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмнөх тэргүүнүүдээс ялгарах онцлог Таны хувьд юу вэ?
-Улс орон нь ардчилсан Үндсэн хуультай учраас ардчилсан Ерөнхийлөгч байж таарна. Түүнээс биш Үндсэн хуулийг зөрчөөд ардчилсан замаар явах гарц байхгүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгч бол хийсэн ажилтай хүн. Анх Мянганы замыг эхлүүлэхэд мянгуужингийн үлгэр гэж дайрч давшилж байсан. Гэвч ажил хэрэг болох нь нүдний өмнө ил боллоо. Дөрвөн жилийн хугацаанд, хийсэн ажлаараа Н.Энхбаяр өмнөх Ерөнхийлөгчдөөс илт ялгарсан. Долдугаар сарын 1-ны асуудлыг хуулийн дагуу шийдэж чадсан. Ц.Элбэгдорж ардчилсан Ерөнхий сайд байж үзсэн. Өөрийнхөө тэргүүлсэн хоёр ч Засгийн газрыг унагаасан шүү дээ. Ц.Элбэгдоржид унагаах зүйл үлдээгүй гэж бодсон гэтэл үлджээ. Тэгээд л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа бололтой.
Ярилцсан Дорж

Б.Баабар: Хаа очиж Энхболд чинь дуугүй байж байгаад шөрмөстэй залуу байна билээ шүү

-Энхбаяр Ерөнхийлөгч сая ээжийгээ эргэнэ гээд Бээжин яваад ирлээ. Олон хүн үүнийг сэжиглэн харах шиг боллоо. Та юу гэж бодож байна?
-Хүний зовлонгоор тоглох гэсэн юм биш шүү. Гэхдээ ийм хувийн чухал ажилтай юм бол Төрийн нарийн бичгийн дарга нар дагуулж явах хэрэггүй л дээ. Монголд байтугай дэлхийд нууц юм байлгах бололцоогүй болж байна шүү.
-Энхбаярыг Ардчилсан намынхан шиг өөрснийхөн нь бас унагах гэж гүйх болов уу? Яагаад гэвэл түүнд дургүйцэх дургүйцэл юу юунаас түрүүн МАХН-д бий гэсэн яриа их байна.
-Тэрийг би яаж мэдэхэв. Сонгуулийн кампанийн дарга нь Баяр, орлогч нь Хүрэлсүх болсон байна билээ. Тэр хоёр л илүү өрөвдөлтэй санагдсан. Шорон гяндангаар айлгаж, нусыг нь хацарт нь нааж амьтан болгочихоод, одоо миний төлөө, намайг сайн хүн гэж магтаад гүй гэхээр хүний эрхэмсэг оршихуйд мөн ч муухай цохилт болно доо. Түрүүн амьтан болсон бол одоо өт хорхой болж дээ. Баярыг ч гэсэн залгамжлагч минь гэж дагуулж баахан сэгсэрч байснаа хамгийн сүүлчийн мөчид Энхболдыг чих зөөлөнтэй, үгээр амьтан гэж гэнэт хулхидан гаргаж ирээ биз дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг зэрэг хийх гэсэн санаа нь тэр. Хаа очиж Энхболд чинь дуугүй байж байгаад шөрмөстэй залуу байна билээ шүү. Юутай ч нам дотроо Энхбаярын хязгааргүй хаанчлалыг эцэс болгож чадсан.
-Ер нь ажиглаад байхад Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн хандлага давамгайлаад байх шиг...
-Тодорхой нэг жижиг нэгж дээр, суманд ч юм уу хоорондоо ярьж байгаад 100 хувь Элбэгдоржийн төлөө өгөөд үз л дээ. Тэгээд дүн яаж гарахыг хараарай. Аягүй бол 100 хувь нөгөө талд гарна даа. Нээрэн шүү. Ардчилал гэдэг чинь ард түмний хүсэл эрмэлзлээр төрийг бий болгох үйл явц. Гэтэл ингээд хулгайлаад авчихаад байх юм бол үүнийг ардчилал гэж нэрлэх үү, үгүй юү, хэцүү болчихоод байна. Ардчилал манайд хулгайлагдчихаад байна шүү дээ. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатарт хэчнээн тооны санал ямар замаар худалдагдсаныг мэдэх л юм. Хожим үүнийг би батална. Баримтыг нь цуглуулж байгаа. Хэдэн зуу, мянгаар хэмжигдэж байсан гээд бод доо.

Ярилцсан Б.Нандинтүшиг


"Нэгийн дон"

“Ерөнхийлөгч Энхбаяр бээр аанай л ерөнхийлөгчөөрөө байхыг их л хүсвээ” гэдгийг баасан (өнгөрсөн цаг заасан үйл үг биш болохыг анхаарна уу) гаригт зарлалаа. Тэрээр өөрийн намаас 100,1 хувийн саналаар ерөнхийлөгчид нэр дэвшснийхээ дараахан сэтгүүлчидтэй уулзаж, “хэрвээ таны өрсөлдөгч 50,1 хувийн санал авбал та яах вэ” гэсэн асуултад “тэгвэл би 50,2 хувийн санал авах юм чинь” гэж хариулаад гарсан гэх. Тэрээр бас намайг их гүтгэж байна гэжээ. Сонирхолтой нь манай ерөнхийлөгч өөрийг нь нэгдүгээрт бичээгүй бүхий л жагсаалтыг гүтгэлэг гээд байх болжээ. Энэ хүний бүх зовлон гайтай нэгдүгээр байраас эхтэй. Мань хүн өглөө ажилдаа ирмэгцээ бүх ажилтнаа дуудаад “Тэнд намайг хоёрдугаарт бичээд байгааг залруул” “Энд яахлаараа миний нэрийг гуравт бичин гүтгэдэг билээ, учрыг ол” гэхчлэн үүрэгдэж эхэлдэг гэсэн. Өнгөрсөн олимпоор бид нар баярлаад ухаан сэхээгүй байх зуур их тэнгэрт чинь бага тэнгэр нурахын дайны юм болсон гэлцэнэ. - Би олимпиин алтан медалийн нэг номерийг авах ёстой, намайг ингээ л гүтгээд байдэг юм иин иин гээл … тэгсн ээ сүүлд нь ууган алтан медальт Түвшинбаярын нэрийг сольж Энхбаяр болго гэж эхэр татаад…тун арга барагдахад аваргын овгийг Намбар болгож солих асуудал хүртэл яригдсан гэж байгаа шүү. Тэгж тэгж яаж аргалсан юм бүү мэд. Сураг сонсоход Түвшинбаярын нэрний баяр нь өөрийнх нь биш Энхбаярын нэрнийх гэж үнэмшүүлж чадсан л гээд байгаа юм. Эхлээд яах вэ, гоё гоё юм бодож олоо л өгөөл байж. Оны шилдэг улс төрч, шилдэг мэнэжэр, оны шилдэг нягтлан энэ тэр бол амар байж. Гэтэл мань эр “сүүлийн хагас жилийн шилдэгийн шилдэгтээ шилдэг улс төрч” цолыг зургаадах удаагаа авахдаа “ цол давтахгүй шүү нөхөөд” гэж ойлгохоор ба айлгахаар хэлжээ. Гэхдээ л бас ч яах вэ юм олдоо л байж. “Улсын их сургуулийн эмэгтэй оюутны оны ивээлт хүн” гэхчлэнгийн юм олдоод байсан хэрэг. Олон түмэн ч дор нь учрыг нь олоод юмыг Энхбаярын дараагийн хүнээс эхэлж тоолоод сураад ирж. Улсын тэргүүн маань нэгдүгээр байрандаа дасаад ирэхийн хэрээр өөрийн нэрийг ямар ч юмны хоёр гуравт байхыг тэсэхээ болиод эхэлсэн байна. Эмэгтэйчүүдийн хороо хүртэл шилдэгээ тодоруулахдаа ерөнхийлөгчөө гомдоохоос айгаад “Шилдэг эмэгтэйн” цомын нэг номер дээр Энхбаяр гэж бичдэг болсон гэх. Саяхан хорих газруудын ой болж шилдгүүдээ шалгаруулжээ. Мэдээж сайн офицеруудаа эхлээд шагнаж. Бас ардчилсан цаг юм болохоор байгууллагынх нь нэр алдрыг цуурайтуулж явсан “топ 10 хүмүүжигч” тодруулжээ. Ямарч л байсан үүнийгээ ерөнхийлөгчийг гомдоохгүйгээр хииж чадсан л гээд байгаа юм даа. Саяхан ерөнхийлөгч буяны газруудаар орох үед реферэнт нь талийгаач нарын нэрийн цэсийг амжиж нуусан байна. Гай болж харчихаад “нэгдүгээрт нь яагаад...” гээ л эхлэвэл дүүрвээ. Сүүлийн үед цагаан толгойн дарааллаар “миний нэрийг сүүлээсээ гуравт бичиж байгаа нь гүтгэлэг санагдаад байна” гэх болсон гэнэ. Энэ хэвээрээ яваад байвал хоёр гарц байгаа. Нэгд ерөнхийлөгч нэрээ солин Анхбаяр болох, эсвэл цагаан толгойн дарааллыг өөрчлөн Э,Б,В…гэж эхлээд А,Ю,Я гэж дуусдаг болгох. Бидэнд ч бас хоёрхон сонголт байна. Нэг бол энэ хүнийг солих, үгүй гэвэл бүх юмныхаа байрыг солих. Саяхан нэг сэтгүүл авилгалын рейтинг тодруулахдаа Энхбаярыг хоёрдугаарт оруулчихсан чинь уурлаад, би нэгд орох ёстой гэж зүтгээд байсан гэж та нар дуулсан уу? Эртүүд Молом зангийн нэгэн адил “энийгээ нэг чулуу болгочих санаатай” хэдэн хүн “өнгөрсөн долдугаар сарын нэгний үйл явдлын гол буруутан хэн бэ” гэсэн судалгаа зохиосноо өргөн оржээ. Тэнд намаа удирдаж сонгуульд орсон “Элбэгдож Баяр хоёр нэг ба хоёрдугаар буруутан” гэж хэлээд төрийн тэргүүнийг уурлуулжээ. Энхбаяр “ Чи ингээд энэ хоёрын нэрийг миний өмнө бич, май май” гээд ураад хаясан байна. Өнөө чулуу горьдож орсон хэд чулуугаар шидүүлэх нь холгүй гарчээ. Бүх юмны нэгдүгээрт орж дассан энэ хүн ойрдоо тэр байрнаасаа ч уйдах болж. Арга ч үгүй болтой. Ер нь нэгийн тооны урд орж болох “онцгой, хамгийн, мундагийн мундаг, шилдгийн шилдэг…” гэхчлэнгийн бүх тодотгол дуусах талдаа орсон ажгуу. Цагаа тулахаар монгол хэлний баян гэдэг нь худлаа л байгаа байхгүй юу. Тэгээд миний эзлэх байрыг даруй хоёр пүнктээр урагш ахиул гэж шахаад болохоо байсан гэсэн. Өчигдөр сонгуулийнх нь менежерүүд өөрт нь зориулан зохиосон судалгаагаа “Элбэгдорж нэгдүгээр байр эзлэн хоцорч явна. Та түүнээс хоёр пунктээр түрүүлэн хасах нэгд орсон байна” гэх маягаар тайлбарлахад их л таатай хүлээж аваад байсан гэнэ ээ. Туслахууд нь хэрвээ ялагдвал танилцуулах “Та араасаа түрүүлж, Элбэгдорж хойноосоо хоёрт оржээ” гэсэн томьёолол хүртэл бэлджээ.

Г.Арслан

Олимпийн аварга писхийтэл инээв

Олимпийн аварга Түвшинбаярыг Ерөнхийлөгчийг дэмжиж сонгуулийнх нь нээлтэнд очсонд олон нийт дургүйцсэн. Яг үнэндээ бол мань эр аварга болсноосоо л хойш хаана хэн дуудна, очоод сурчихсан байсан бөгөөд тэр сурцаараа л Улсын Ерөнхийлөгч нь эелдгээр хүрээд ирээч гэхэд нь үгүй гэж бүдүүн зүрх гарган хэлж чадалгүй гүйгээд оччихсон аж. Үнэн хэрэгтээ бол тэрээр нээлтэн дээр элгээ хөштөл инээсээр гарч ирснийг бид харцгаасан. Ерөнхийлөгчийг “Очирваань бурхантай Өөр Монгол улс болсоон” гэхэд тэрээр тэвчилгүй писхийтэл инээсэн билээ.

Бямбацогтын өрөөнөөс гарах чимээ

Нэгэн үе их хурлын гишүүд мисс туслахуудаараа өрсөлддөг байсан ч хямралаас болж гишүүдийн туслахын орон тоог хассан билээ. Харин Бямбацогт гишүүн хүний нохой идэхээр өөрийнхийг гэдэгчлэн өөрийн эхнэрийг туслахаараа авч ажиллуулж буй. Нэг гэрийн эр эм хоёр л хойно нэг нэгнээ “Миний хайраа” гэх халуун дулаан үгс, үнсэлтийн чимээ гишүүний өрөөнөөс сонстох нь бий гэнэ шүү. Эрхэм гишүүн маань саяхан хоёр сарынхаа цалинг шинээр баригдах намынхаа шинэ байранд хандивласан учир эхнэрийнхээ цалингаар амьдрахаар болоод байгаа гэнэ.

Зар мэдээ, сурталчилгаа

Төрийн шагналын талаарх санал хүсэлт авна
Төрийн дээд шагнал, одон медалийн талаарх санал хүсэлтийг хүлээн авна. Зуучилна.
Утас: 9911-7231
263623
I хороололд газар зарна
СХДүүрэгт нэгдүгээр хорооллын 23-р байрны өмнө талд суурийн нүх ухсан том талбайтай газрыг яаралтай хямд зарна.
Жич: Уг газар нь өмнө нь 81, 86-р дунд сургуулиудын дундын биеийн тамирын талбай байсан эрүүл тэгш газар бөгөөд худалдаж авсан хүн ирээдүйд Лу.Болд алдарт том нүхээ “Голомт” хотхон болгосонтой адил орон сууцны хотхон барихад нэн тохиромжтой ба газрын бичиг баримт бүрэнь элдэв асуудалгүй.
Мөн томчуудын шатрын дугуйлан байгуулагдаж байгаа тул элсэлт авна.
Утас: 9911-4140
/оройн цагаар ярина уу/

Энх Баярын дуу

Үгийг З.Түмэнжаргал, Ч.Энхээ
Энх Баярын дуу

Ерөнхийлөгчийн суудлаа бодон нойр хулжаад
Өнгөрсөн ба ирээдүйгээ дахин бодоход
Өөрийн эрхгүй мөнгө бодогдоод
Өөрийн мэдэлгүй тэр суудал руу дахин тэмүүлнэ
Авилгач би чинь ингэж бодохоор
Цээжин дотор хор буцлаад
Цэргийн хүч хэрэглэмээр байна
Шунаг сэтгэлийн уяас алдуурч
Шулуухан чамайг худалдаж авмаар байна би
Та нарыгаа би санан дуурсаж
Чандмань эрдэнэ мэтээр хайрлаж
Хэнээс ч дутахгүй амьдруулна гэж
Худал хэлсэн тал бийь надад
Гэсэн ч би ичих нүүргүй болохоор
Төмөр зүрх минь уяран хайлж
Бүгдийг чинь дахин маллахаар
Бүр ихийг бодож сууна
Хаврын улирал эхэлж
Хайртай намаа санаж
Хөөгдөх хоног минь дөхөж
Хорогдох газраа хайж сууна
Хаврын улирал гурвантаа өнгөрч
Хайртай суудлаасаа ховхрох болжээ
Хааны суудлыг бодсоор
Хатны суудлыг эхнэртээ мөрөөдсөөр
Хөөгдөж одох цаг минь болжээ

ОНИГОО

-Ìîíãîë äàõü õýâëýëèéí ýðõ ÷ºëºº õààíà áàéäàã âý?
-¯ã õýëýõ, õýâëýí íèéòëýõýýñ ºìíº
***
Ýíõáàÿð Óëààíûã Ãàíäàíä íîì óíøóóëæ ÿâàõòàé íü òààðààä:
-Óëààíàà áè øàò àëãàñàæ õàðèëöààä áàéäàã õ¿íä äóðã¿é ø¿¿ õýìýýí óóðëàíã¿é õýëæýý
***
Åðºíõèéëºã÷ òºìñ ç¿¿äëýýä Äàëàé áàãøààñ óòñààð àñóóâàë: Ýíý õàâàðûí àäàãò ÷àìàéã ñóóëãàæ ìýäíý, ýñâýë íàìàð õóñ÷ õàÿõ íü äýý ãýæýý
Åðºíõèéëºã÷ººñ îõèí íü àñóóæ áàéíà.
-Ààâàà òàíûã ìîíãîëûí Òîíè Áëýéð ãýæ áàéíà?
-Ààâûã íü óõààíòàé áîëîõîîð íü òýãæäýý.
-Òàíûã áàñ æèíõýíý óäèðäàã÷ ãýæ áàéíà?
-Øóäàðãà áîëîõîîð íü òýãýæ áàéãàà þì àà ìèíèé õ¿¿!
-Áàñ õóäàë÷ ãýæ áàéíà ëýý?
-Àëãàíû àìò ¿çýýã¿é óäàà þó äàà, ÷è!
-Áàñ èõ õîíçîãíóóð ãýæ áè÷ñýí áàéíà ëýý?
-Ãàéã¿é ÷àìàéã óíòàæ áàéõàä ÷èíü îð ëóó ÷èíü õ¿éòýí óñ õèéíý äýý!
***

Тогтмол уншигчид

Блогийн архив

"Бор шувуу" бичил сонины хаяг

Моя фотография
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай Төрийн ордон, Mongolia
Цахим шуудан: bor_shuvuu@yahoo.com, Цахим хуудас: www.borshuvuu.blogspot.com, www.borshuvuu.wordpress.com