2009 онд Хэнийг Ерөнхийлөгчөөрөө сонгох вэ?
2009/04/17
Н.Энхбаяр Архангайд, Ц.Элбэгдорж Хэнтийд бороо оруулав
Товчхондоо эл хоёр нэр дэвшигчийн хэн нь олон газар бороо оруулсан нь ялах магадлал өндөр байгаа ажээ. Одогоор Н.Энхбаяр Архангайн Чулуут суманд шөнөжин бороо оруулж нутгийн ардыг баярлуулсан бол Ц.Элбэгдорж Хэнтийд бараг аадар оруулж Хэнтийчүүдийн магнайг тэнийлгэсэн байна. Н.Энхбаярыг даган Архангай ороод ирсэн улс эл байгалийн үзэгдлийг манай ерөнхийлөгчийн шашны эрдэм, хувилгаан увидастай холбон шагширцгаасаар ирсэн бөгөөд Чулуут суманд барагтай бол хур буудаггүй газар гэж ярьцгаасан байна. Мөн Ус цаг уурын газартай нягт хамтран ажиллаж цаг агаарын урьдчилсан дүнг тогтмол хянаж байхаар тохиролцсон бөгөөд үүл буудах аргыг ч судлаж үзэхээр болсон байна. Харин өрсөлдөгч нэр дэвшигчийн очсон газар оронд аль болох хур буухгүй байх, салхи шуурга болж байшингийн дээвэр нурах зэргээр байгалийн онц үзэгдэлүүд гарч байх, түүнийг нь ОНХМХ-ээр мэдээлэх тал дээр анхаарч ажиллахаар болсон гэнэ шүү.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Мэдээний сэдвүүд
- Мэдээ (22)
- Байр суурь (2)
- Жирийн иргэдийн сэтгэгдэл (2)
- Зар мэдээ (1)
- ОНИГОО (1)
- Редакцийн үг (1)
- Уран зохиол (1)
- Хит дуу (1)
- сурталчилгаа (1)
Тогтмол уншигчид
Блогийн архив
"Бор шувуу" бичил сонины хаяг

- Bor shuvuu
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай Төрийн ордон, Mongolia
- Цахим шуудан: bor_shuvuu@yahoo.com, Цахим хуудас: www.borshuvuu.blogspot.com, www.borshuvuu.wordpress.com
Комментариев нет:
Отправить комментарий