2009 онд Хэнийг Ерөнхийлөгчөөрөө сонгох вэ?

Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна

Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна
Xandivaa xaramgui xairaltsgaa humuusee!

2009/04/17

Б.Баабар: Хаа очиж Энхболд чинь дуугүй байж байгаад шөрмөстэй залуу байна билээ шүү

-Энхбаяр Ерөнхийлөгч сая ээжийгээ эргэнэ гээд Бээжин яваад ирлээ. Олон хүн үүнийг сэжиглэн харах шиг боллоо. Та юу гэж бодож байна?
-Хүний зовлонгоор тоглох гэсэн юм биш шүү. Гэхдээ ийм хувийн чухал ажилтай юм бол Төрийн нарийн бичгийн дарга нар дагуулж явах хэрэггүй л дээ. Монголд байтугай дэлхийд нууц юм байлгах бололцоогүй болж байна шүү.
-Энхбаярыг Ардчилсан намынхан шиг өөрснийхөн нь бас унагах гэж гүйх болов уу? Яагаад гэвэл түүнд дургүйцэх дургүйцэл юу юунаас түрүүн МАХН-д бий гэсэн яриа их байна.
-Тэрийг би яаж мэдэхэв. Сонгуулийн кампанийн дарга нь Баяр, орлогч нь Хүрэлсүх болсон байна билээ. Тэр хоёр л илүү өрөвдөлтэй санагдсан. Шорон гяндангаар айлгаж, нусыг нь хацарт нь нааж амьтан болгочихоод, одоо миний төлөө, намайг сайн хүн гэж магтаад гүй гэхээр хүний эрхэмсэг оршихуйд мөн ч муухай цохилт болно доо. Түрүүн амьтан болсон бол одоо өт хорхой болж дээ. Баярыг ч гэсэн залгамжлагч минь гэж дагуулж баахан сэгсэрч байснаа хамгийн сүүлчийн мөчид Энхболдыг чих зөөлөнтэй, үгээр амьтан гэж гэнэт хулхидан гаргаж ирээ биз дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг зэрэг хийх гэсэн санаа нь тэр. Хаа очиж Энхболд чинь дуугүй байж байгаад шөрмөстэй залуу байна билээ шүү. Юутай ч нам дотроо Энхбаярын хязгааргүй хаанчлалыг эцэс болгож чадсан.
-Ер нь ажиглаад байхад Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн хандлага давамгайлаад байх шиг...
-Тодорхой нэг жижиг нэгж дээр, суманд ч юм уу хоорондоо ярьж байгаад 100 хувь Элбэгдоржийн төлөө өгөөд үз л дээ. Тэгээд дүн яаж гарахыг хараарай. Аягүй бол 100 хувь нөгөө талд гарна даа. Нээрэн шүү. Ардчилал гэдэг чинь ард түмний хүсэл эрмэлзлээр төрийг бий болгох үйл явц. Гэтэл ингээд хулгайлаад авчихаад байх юм бол үүнийг ардчилал гэж нэрлэх үү, үгүй юү, хэцүү болчихоод байна. Ардчилал манайд хулгайлагдчихаад байна шүү дээ. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатарт хэчнээн тооны санал ямар замаар худалдагдсаныг мэдэх л юм. Хожим үүнийг би батална. Баримтыг нь цуглуулж байгаа. Хэдэн зуу, мянгаар хэмжигдэж байсан гээд бод доо.

Ярилцсан Б.Нандинтүшиг


Комментариев нет:

Тогтмол уншигчид

Блогийн архив

"Бор шувуу" бичил сонины хаяг

Моя фотография
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай Төрийн ордон, Mongolia
Цахим шуудан: bor_shuvuu@yahoo.com, Цахим хуудас: www.borshuvuu.blogspot.com, www.borshuvuu.wordpress.com