2009 онд Хэнийг Ерөнхийлөгчөөрөө сонгох вэ?

Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна

Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна
Xandivaa xaramgui xairaltsgaa humuusee!

2009/04/17

Ч.ЭНХЭЭ: Н.Энхбаяр долдугаар сарын 1-ны асуудлыг хуулийн дагуу шийдэж чадсан

-Та дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Энхбаярыг дэмжих хөдөлгөөн байгуулсан. Дахин байгуулах болсны шалтгаан юу вэ?
-Намын гишүүн бус хүмүүс сайн дураараа нэгдэж Н.Энхбаярыгулстөрч, туршлагатай удирдагчийнх нь хувьд дэмжиж байлаа. Тухайн үед эл үйл ажиллагаа олон нийтэд нэлээд үнэлэгдсэн юм. Хөдөлгөөний санхүүжилтийн асуудлыг өөрсдийнхөө боломжоор шийдвэрлэнэ. Бусдаас мөнгө төгрөг шаардахгүй. Н.Энхбаярын сонгуульд зориулсан хандив өргөх хүнийг МАХН-ын байр руу явуулна. Хөдөлгөөнд зориулж хандив өргөсөн тохиолдолд сурталчилгаанд зориулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ санхүүгийн асуудлаа өөрсдөө болгоод явна.
-АН Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох тухай сурталчилж байна. Таны хувьд ардчилсан ерөнхийлөгч гэж хэн бэ?
-Миний хувьд ардчилсан хүчнүүдийн ардчиллыг хувьчлаад байгаа асуудлыг таашаадаггүй. МАХН хуучин хэвээрээ гэсэн 1990-ээд оны үзэл баримтлал ардчилсан хүчнийхэнд одоо ч байдаг. Би МАХН-ыг шинэчлэгдсэн, ардчилсан үзэл баримтлалтай нам гэж боддог. Н.Энхбаярыг ч ялгаагүй ардчилсан үзэлтэй ардчилсан Ерөнхийлөгч гэж дүгнэдэг, хүлээн зөвшөөрдөг.
-Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмнөх тэргүүнүүдээс ялгарах онцлог Таны хувьд юу вэ?
-Улс орон нь ардчилсан Үндсэн хуультай учраас ардчилсан Ерөнхийлөгч байж таарна. Түүнээс биш Үндсэн хуулийг зөрчөөд ардчилсан замаар явах гарц байхгүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгч бол хийсэн ажилтай хүн. Анх Мянганы замыг эхлүүлэхэд мянгуужингийн үлгэр гэж дайрч давшилж байсан. Гэвч ажил хэрэг болох нь нүдний өмнө ил боллоо. Дөрвөн жилийн хугацаанд, хийсэн ажлаараа Н.Энхбаяр өмнөх Ерөнхийлөгчдөөс илт ялгарсан. Долдугаар сарын 1-ны асуудлыг хуулийн дагуу шийдэж чадсан. Ц.Элбэгдорж ардчилсан Ерөнхий сайд байж үзсэн. Өөрийнхөө тэргүүлсэн хоёр ч Засгийн газрыг унагаасан шүү дээ. Ц.Элбэгдоржид унагаах зүйл үлдээгүй гэж бодсон гэтэл үлджээ. Тэгээд л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа бололтой.
Ярилцсан Дорж

Комментариев нет:

Тогтмол уншигчид

Блогийн архив

"Бор шувуу" бичил сонины хаяг

Моя фотография
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай Төрийн ордон, Mongolia
Цахим шуудан: bor_shuvuu@yahoo.com, Цахим хуудас: www.borshuvuu.blogspot.com, www.borshuvuu.wordpress.com