2009 онд Хэнийг Ерөнхийлөгчөөрөө сонгох вэ?

Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна

Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна
Xandivaa xaramgui xairaltsgaa humuusee!

2009/04/17

Ерөнхийлөгчийн удам судрын талаар бичсэн сэтгүүлч ор сураггүй болов


2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу Н.Энхбаярын хаанчлал ид хүчээ авч байсан үед бас ч гэж цөөнгүй сонинууд түүнтэй тэрсэлддэг байж. Удалгүй тэдгээр эсэргүү сонинууд ар араасаа хаагдаж, үлдсэн хэд нь нэг мөр амаа бариулцгаасан. Тухайн үед “Хувийн амьдрал” гэдэг сонинд чөлөөт сэтгүүлч Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн удам судрын талаар ноцтой мэдээлэл нийтлүүлснийхээ дараагаар ор сураггүй алга болсон юм. Тухайн мэдээлэл нь хэр үндэслэлтэй байсныг нь сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Н.Энхбаярын төрсөн аавынх нь тухай мэдээлэл байсан юм. Төрсөн эцэг нь гэх тэр хөгшин Хэнтийд ч билүү, Багануурт тэр, амьд сэрүүн байгаа тухай мэдээлж байсан юм. Тэр материалыг бичсэнийхээ дараагаар л Хүрэлбаатар сэтгүүлч ор сураггүй алга болсон. Түүний араас хэн ч нэхэж санаа тависангүй өдий хүрсэн юм. Хүрэлбаатар нь МСДН-ын анхны идэвхитэй гишүүдийн нэг, манай чадварлаг чөлөөт сэтгүүлчдийн нэг байсан юм.

Комментариев нет:

Тогтмол уншигчид

Блогийн архив

"Бор шувуу" бичил сонины хаяг

Моя фотография
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай Төрийн ордон, Mongolia
Цахим шуудан: bor_shuvuu@yahoo.com, Цахим хуудас: www.borshuvuu.blogspot.com, www.borshuvuu.wordpress.com