2009 онд Хэнийг Ерөнхийлөгчөөрөө сонгох вэ?

Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна

Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна
Xandivaa xaramgui xairaltsgaa humuusee!

2009/04/17

Шинэхэн “Хэвлэлийн төлөөлөгч” аймаар муу Ёрын бор шувуу нисгэв


Нам дотроо л дарга нарын заавраар больхи жижиг “бор шувуу” нисгэж байснаас өөр гавъяагүй бялдууч энэ залуу МАХН-ын У.Барсболд, У.Хүрэлсүх, АН-ын Д.Батбаяр гурвын дунд ээлжлэн чирэгдэн амь зууж ирсэнээр Солонгосын олон ангит “Эхнэрийн урхи” киноны Шин Эригийн аргыг хэрэглэн, рекэтлэн байж зөвлөх статустайгаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр очсон гэдэг. Өмнөх төлөөлөгч багшийн ажилтай, номхон гэнэнхэн Д.Болд-Эрдэнийг Ерөнхийлөгчийн чуулган дээр хэлэх гэж байсан үгийг хэвлэлд алдсан гэх хэргээр ажлаас нь хусуулахдаа мөн л Шин Эригийн аргыг хэрэглэсэн гэдэг. Д.Болд-Эрдэнэ ч гэж Болд-Эрдэнэ. Өрөөгөө онгорхой орхиод л гарч л байдаг.
Сонгуулийн нээлтийн өмнө Ерөнхийлөгч төрийн нарийн бичгийн дарга нар зэрэг албаны хүмүүсийг дагуулан бие нь муу байгаа хадам эхийгээ эргэхээр Хятад улс руу яваад ирэхэд “ Ерөнхийлөгч буудуулав”, “Ерөнхийлөгчийн бие муу байна” гэх бор шувуу ниссэн. Энэ аймаар муу ёрын мессежийг мань Хэвлэлийн төлөөлөгч Я. Төмөрбаатар өөрөө зохиожээ. Яг л Ерөнхийлөгчийг унагахыг, үхүүлэхийг хүссэн мэт. Энэ тэнэг бор шувууг өөрөө нисгэчихээд “Ардын эрх” зэрэг сонинуудыг буруутган сөрөг хүчний АН-ыг энэ увайгүй хар пи араа зогсоо, шударга өрсөлдөе гээд У.Хүрлээгийн бөөрөнд наалдчихсан хэвлэлийн хурал зарлаад сууж байх юм. Үүнийгээ мань эр лаг мундаг пи ар хийчихлээ гэж сайрхан ярьж явсан байгаа юм. Ерөнхийлөгч Бээжин нисэнгүүт “Ардын эрх”-ийнхэн тодруулга авахаар түүний эзэмшдэг 91917452, 99081562, 260193 дугааруудруу залгасан ч утсаа салгаад авахгүй байсан мөртлөө ийнхүү хэвлэлийнхнийг гүтгэсэнд сэтгүүлчид түүнд ихэд эгдүүцжээ. Хэвлэл мэдэхгүй хүнээр хэвлэлийн төлөөлөгчөө хийлгэж байгаа Ерөнхийлөгч маань хүний эрхэнд байгаа мэт л харагдах юм даа. Хүссэн хүсээгүй ч У.Хүрэлсүхийн шахаасаар энэ мэт өөрийг нь унагах зорилготой, мэдлэг боловсролгүй нөхдөөр хүрээлүүлжээ. Өөрийгөө1989 онд Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуулийг Олон нийттэй харилцах урлагийн чиглэлээр төгссөн , улс төр судлаач, доктор (ph.D) гэж ярих түүнийг Монголын туршлагатай анхны ахмад Пи Арчин “Боролдой” Мягмар гуай “Энэ ажил хойш татсан нөхрийн хар пиар хийнэ гэж юу байхав дээ. Хар ч биш цагаан ч биш ногоон л пи ар л санаанд нь буудаг байлгүй дээ. Муу “Зелёный сопляк чинь” /ногоон нусан буу, нусхай/ гэж ундууцан хатуу үг амнаасаа унагажээ.

Д.Арвиныг айлгасан мэдээ
УИХ-ын гишүүн Д.Арвинг Ерөнхийлөгч Н.Энхбаяраас урваагүй маш цөөн хүмүүсийн нэг гэдгийг бид мэддэг. Саяхан Хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатарын нисгэсэн “Ерөнхийлөгч буудуулав” гэсэн мэдээг сонсоод эрхэм гишүүний маань нүд эрээлжлээд унах дөхсөн байв. Удалгүй түүнээс ч дор “Ерөнхийлөгчийн ээжийн бие муу тул бээжин нисэв” гэсэн мэдээг сонссон гишүүний зүрх хаагдах шахаж сандаргажээ. Сандарсан Д.Арвин Бээжингийн билет яаралтай захиалах гэж байтал Ерөнхийлөгчийн төрсөн ээж бус хадам ээж нь өвдсөн тухай мэдээд арай гэж тайвширсан байна.

Комментариев нет:

Тогтмол уншигчид

Блогийн архив

"Бор шувуу" бичил сонины хаяг

Моя фотография
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай Төрийн ордон, Mongolia
Цахим шуудан: bor_shuvuu@yahoo.com, Цахим хуудас: www.borshuvuu.blogspot.com, www.borshuvuu.wordpress.com